kazakhflag2010 ony 3 saryn 1 nii udur. Kazahstan ulsyn niislel Astana hot.

- Delhiig toirch bain!
- Ene zaluu yostoi saihan zalj baindaa!

Iim mayagiin baidald bainga orsoor baigaad dasaj bain. Hervee humuus namaig medehgui bol zugeer daruuhan ayalagch! Gej heldeg bolood udaj bain

Read the rest of this entry »

IMG_2201

2010 ony 2 saryn 23 ny udur. Orosyn holboony uls. Halimagiin bugd nairamdah uls Elista hot

Zuvlult holbooot uls ugui bolood 20 garui jil bolj bain, gehdee tuunii nuluu soyolyn uldegdluud tus holboond bagtaj baisan ulsuudad baisaar baigaa n haragdaj bain. Manaihaar tseergiin bayar, Orsoor (Den Zashitnika Octechestva) EH ORNOO HAMGAALAGCHDYN UDUR-iig temdegleh geed humuusiin setgel huursun baigaa haragdaj bain.

Read the rest of this entry »

post Category: 66.2 Орос /Russia/, Аян замын тэмдэглэл post Comments (12) postFebruary 24, 2010 | 1,173 Үзсэн

16144_172418697586_634167586_3344570_7595090_n

2010 оны 2 сарын 16 ны өдөр. Оросын Холбооны улс, Ростов хот

Хэзээ нэгэн цагт АМЖИЛТЫН НУУЦ гэдэг ном бичихээр болбол, түүндээ МИНИй НАЙЗ НӨХӨД гэдэг маш чухал бүлэг багтаах болно.

Хүн бол нийгмийн амьтан, тиймээс бусадтай харилцахын тулд, бусдын дунд ганцаардахгүйн тулд, хүчний өмнө бөхийхүйн тулд өөрийнхөө хажууд, мөр зэрэгцэн зогсож буй хүн хэн байна вэ? Гэдэг асуултыг өөрөөсөө байнга асуух хэрэгтэй!

Read the rest of this entry »

post Category: 66.2 Орос /Russia/, Аян замын тэмдэглэл post Comments (33) postFebruary 22, 2010 | 1,305 Үзсэн

IMG_20321

2010 оны 2 сарын 22 ны өдөр Оросын Холбооны улсын Бүгд Найрамдах Халимаг улс. Элиста.

Амьдрал гэж үнэхээр сонин юм.

Байнга өөрчлөгдөж, түүнтэй хөл нийлүүлэх гэж явсаар байгаад нэг л мэдэхэд хоцрогдсон байх юм. Амьд яваа насандаа амьдрал гэдгийг үзэхийн тулд хүн бүр л над шиг зүтгэдэг байх.

Гэхдээ гол мөрөн, далай тэнгисээс өргөн энэ амьдралд бүхнийг үзсэн туулсан хүн гэж байхгүйг ойлголоо. Хичээгээд ч хэрэггүй! Зөвхөн өөрт яг юу хэрэгтэй вэ? Гэдгийг хязгааргүй их сонголт дунд төөрж байхдаа ойлгодог юм байна.

Read the rest of this entry »

post Category: 66.2 Орос /Russia/, Аян замын тэмдэглэл post Comments (8) postFebruary 21, 2010 | 1,049 Үзсэн

Халимаг 3

IMG_209222010 оны 2 сарын 20 ний удур. Орсын холбооны улс Халимаг улс.

Бид алхаж хотын төврүү ордог автуусны буудалруу алхлаа.

Хүн төрлөхтөн бий болсон цагаасаа өөрчлөгдөөгүй бөгөөд, хоорондоо ЭВАЛЮЦ-ийн хүснэгтэнд аль хэсэгт буйгаараа ялгагдах юм.- 90 оноос өмнө нийтийн тээвэртэй байсан , харин одоо ийм хувийн жижиг микро автуусууд үйлчилж байгаа юм! гэж хэлэх үед миний Улаанбаатар бас санаанд орлоо. Гагцхүү автуусууд нь арай тохилог бөгөөд өнгө дотор тохижилтоороо микро буюу манай НИСДЭГ АВС унаанаас дээр байлаа. Иргэд нь бичиг үсэг тайлагдсан тул автуусан дээрхь бичигээр явах газраа мэдэж байлаа. Хашгирдаг автуусны соёл манайд хэзээ анх бий болсон бэ?

Read the rest of this entry »

IMG_20651

2010 оны 2 сарын 20 ны өдөр. Оросын холбооны улсын Бүгд найрамдах Халимаг улс. Элиста хот

Мэдлэг гэж юу вэ?

Улс үндэстэн соёл иргэншил бүр үүний талаар өөрийн гэсэн үзэл баримтлалтай байх юм.

Хуучны Социалист буюу Зөвлөлтийн нийгмийн боловсролын бодлогыг баримталдаг улсууд нэг доор тоо томшгүй мэдлэгийг хүмүүсд суулгахын тулд нөсөр бодлого хүчээр явуулдаг нь харагдлаа.

Read the rest of this entry »

kalmik

2010 оны 2 сарын 19 өдөр. Оросын холбооны улс Ростов На Дону хот

Өглөө найз Алексын гэрээс эрт 9 цагийн үед гарч галт тэрэгний буудалд дээр ирлээ.

Зарлах хоолойгоор – Та бүхэн аюулгүй байдлын үүднээс, өмнө болж байсан террорист үйл ажиллагааны хохиролыг битгий мартаарай. Эзэнгүй эсвэл шижигтэй цүнх боодол хаа нэгэн газар харвал автуусны буудлын захиргаанд мэдэгдээрэй! Ямарваа нэгэн хүн шижигтэй санагдвал бас хүчний байгууллагад мэдэгдээрэй!

Гэсэн зарлалууд жоохон байж байгаад зарлаж байлаа. Ростов на Дону хот нь Оросын холбооны улсын өмнө зүгийн нийслэл гэж байсан бөгөөд хил залгаа Кавказын орон нутгуудтай хилэлдэг тул ийнхүү байдлыг ойлгож болохоор байлаа.

Read the rest of this entry »

post Category: 66.2 Орос /Russia/, Аян замын тэмдэглэл post Comments (15) postFebruary 17, 2010 | 806 Үзсэн

2010 оны 2 сарын 15 ны өдөр. Украйн улс Харков хот.

Миний аавын залуу насны дурсамжтай харков хотод 3 хонож, зүүн Украйн дахь нийгэм улс төрийн байдалтай танилцсаны дараа замаа сонгох хэрэг гарлаа.
Яачиж байсан баруун нүүдэлчдийн нэг болох Халимаг нутгаар дайрч, Элэст хотод цус нэг үндэстэнгийн амьдралыг сонирхохоор шийдлээ.

Read the rest of this entry »

The_Man_from_Earth

2010 оны 2 сарын 4 ны өдөр. Украйн улс Лвов хот.

Би хэн бэ? Гэдэг асуултыг бага байхаасаа өөрөөсөө асуудаг байлаа, одоо ч гэсэн энэ асуултын хариуултыг хайсаар байна. Гэхдээ сүүлийн 4 жил 3 сарын дотор юу өөрчлөгдсөн бэ? Гэж надаас асуумаар байвал Man from EARTH киног үзэхийг зөвлөж байна.

Аялалын хэцүү хэсэг болох Африк тивд 2 жил хагас гаруй зарцуулсны дараа Европдоо буцаж ирэхэд нэгэн зүйл өөрчлөгдсөнийг ойлгосон юм. Барилга байшин эд хогшилд харах харц өөр болсон байлаа.

Read the rest of this entry »

ukr

66 дахь улс Украйнд хөл тавилаа.2010 оны 1 сарын 29 ны өдөр. Украйн улс Чернивци

Европын соёл иргэншлээс гарч Слав соёл иргэншлийн төврүү орж ирлээ.

Монгол улсынхаа тухай бодох болгондоо хоёр хөршийн тэс өөр соёл иргэншилтэйг гайхдаг билээ. Миний аялаж байсан ихэнх улсууд хөрш орнуудтайгаа бараг ууссан, адил байдаг бол Өмнө зүгийн Дундад улс, Хойд Орос улсаас тэс өөр соёл иргэншилтэй Монгол улс оршин байгаа н маш өвөрмөц юм.

Read the rest of this entry »